etoim.mn
photos/123312502_685425262109667_4946033945388234499_n.jpg

Орхон аймагт гэр бүлийн хоёр хоорондоо маргалдсаны улмаас эхнэрээ буудаж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс тодрууллаа. 

- Орхон аймагт гэр бүлийн хүмүүс хоорондоо муудалцаж нэгнийхээ аминд хүрсэн гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

- 2020 оны аравдугаар сарын 31-ний 06:49 минутад "Би эхнэрээ буудаад алчихлаа" гэсэн дуудлага ирсэн. Дуудлага авсан даруйд цагдаагийн алба хаагчид очиход ... тоотод оршин суух 50 настай эмэгтэй Э-н толгойн тус газарт нь түүний нөхөр болох эрэгтэй 53 настай Б  ТОЗ-8 маркийн галт зэвсгээр нэг удаа буудаж, амь насыг нь хохироосон нь хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

- Хэрэгтэн өөрөө дуудлага өгсөн юм уу? Хэрэг гарах болсон шалтгааныг тодруулсан уу?

- Тийм ээ. Урьдчилсан байдлаар хэрэгтэн Б нь хэргээ хүлээсэн бөгөөд хоорондын маргаанаас болоод эхнэрийнхээ аминд хүрснээ мэдүүлсэн байгаа.

- Тэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болов уу?

- Урьдчилсан байдлаар хэрэгтэн Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь тогтоогдсон. 

- Тухайн хэрэг үйлдсэн зэвсэг нь хэрэгтний нэр дээр бүртгэлтэй байсан уу?

- Тухайн хэрэг үйлдсэн ТОЗ-8 маркийн галт зэвсэг нь хэрэгтний нэр дээр бүртгэлгүй байсан бөгөөд өнгөрсөн тавдугаар сард худалдаж авсан хэмээн мэдүүлсэн. Хэргийг Орхон аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх