etoim.mn
photos/donald-trump-attempts-to-steal-election.jpg

Амеркийн "Fox news" телевизээс явуулсан судалгаагаар тус улсын  Ерөнхийлөгч Дональд Трампын сонгогчдын дундах нэр хүнд сүүлийн хэдхэн долоо хоногт ялимгүй өссөн талаар мэдээлжээ.

Аравдугаар сарны 27-29-ны хооронд явуулсан шууд болон утсаар явуулсан санал асуулгад 1300 гаруй хүн оролцсон бөгөөд тус санал асуулгын дүнгээр АНУ-н сонгогчдын 44 хувь нь Д.Трампыг дэмжиж байгаа бол Ж.Байденыг 52 хувь нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 

Хамгийн сонирхолтой нь судалгаанд оролцогчдын 2 хувь нь төрийн тэргүүний албан тушаалд өөр хүн дэвшсэн бол дэмжих байсан гэсэн бол 2 хувь нь хариулж чадаагүй аж.

АНУ-ын бүх нийтийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох бөгөөд урьдчилсан санал хураалт эхэлсэн бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Д.Трамт болон түүний өрсөлдөгч Ж.Байден нар хэдийнээ саналаа өгчихсөн юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх