etoim.mn
photos/123208461_3530424933682251_7777510142884295216_n.jpg

Цахим орчинд  "Хүн нь байгаа цагт үүрүүлчих хэрэг нь олддог л юм" гэх тайлбартай цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас өмссөн эрэгтэй хүний зурагтай нэгэн фэйсбүүк хаяг олон нийтийн анхаарлыг ихээр татсан билээ. Тус хаягийн мөрөөр  цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.  

Улмаар тус хаягийг эрхэлсэн тодорхой ажилгүй цахим мэдээллийн хуудаст чамгүй олон дагагчтай группийн админ хийдэг, 32 настай эрэгтэй "Б" гэгч хийсэн болохыг илрүүлжээ. Тэрээр өөрийн гэм буруугаа хүлээсэн бөгөөд цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцастай зургйг татан авч өөрийн зургийг эвлүүлж хийсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Мөн тус зургийг группийнхээ гишүүдэд зориулж эвлүүлэн бэлтгэсэн бөгөөд цагдаагийн нэр төрд халдахыг хүсээгүй хэмээн мэдүүлжээ. 

Хэргийг Дархан-уул аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх