etoim.mn
photos/122954038_364735461613275_5734942706833757246_n-6xco62t77egyxdsi20e3j5wbjok3787yp2ltmsa7igw-6xco869os1o9leuw7e0bcbutog45z5hiys36vpybqyo.jpg

ОБЕГ-ын харьяа “Аврагч”  биеийн тамир, техник спортын хороонд зохион байгуулагдаж байгаа Онцгой байдлын байгууллагын аварга шалгаруулах 2020 оны спортын тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд оролцож, баг тамирчдад амжилт хүссэн юм.

Тэмцээнд ОБЕГ, Үндэсний аврах бригад, Нийслэлийн онцгой байдлын газар болон  бүсийн төвүүдийн  300 гаруй алба хаагч оролцож байна.

Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээн туухай өргөлт, гар бөмбөг, дартс, сонс эргэлт, усанд сэлэлт, ширээний теннис гэсэн спортын зургаан төрлөөр явагдаж,, аваргуудаа шалгаруулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх