etoim.mn
photos/УОК.jpg

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар сэтгүүлчдэд мэдээллээ. 

Тус Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ачаа, бараа нэвтрүүлж байгаа зарим хилийн боомтыг түр хаах асуудлыг хэлэлцсэн юм. 

Я.Содбаатар: "Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас цар тахлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Монгол-ОХУ хоорондын хилийн Цагаан нуур, Боршоо боомтыг аравдугаар сарын 2-ноос 21 хоногийн хугацаагаар хаах шийдвэр гаргалаа. 

Учир нь манай улстай хиллэдэг ОХУ-ын бүс нутагт өвчлөл нэмэгдэж байгаа учраас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ арга хэмжээг авч байна. 

Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор орж ирсэн хоёр ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн байна. Мөн дотоодод халдвар гарсан гэх мэдээлэл ташаа мэдээлэл бөгөөд бид тандалт, шалгалтыг сайтар хийж байгаа. Тиймдээ ч түр хугацаагаар буюу 21 хоног Цагаан нуур, Боршоо боомтыг түр хаах шийдвэрийг гаргалаа" гэлээ. 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх