etoim.mn
photos/USER_SCOPED_TEMP_DATA_orca-image-1219155447.jpeg

Хөвсгөл аймгийн  Эрдэнэбулган сумын алба хаагч Г.Ширэндэв голд боогдсон 26 иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ. 

Тодруулбал, Тус аймгийн төвөөс 42 kм зайд  байрлах "Үүрийн гол"-д  гурван  тээврийн хэрэгсэлтэй нутгийн 26  иргэн усанд урсаж, эрсдэх аюулд орсон тухай мэдээллийг аймгийн цагдаагийн алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус сумын хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч Г.Ширэндэв шуурхай ажиллан нутгийн иргэдийн хамт цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллажээ. Улмаар усны голд хөдлөх боломжгүй болсон тээврийн хэрэгслүүдийг гаргаж, иргэдийн амь нас эрүүл мэнд,  эд хөрөнгийг усны аюулаас авран хамгаалсан байна. 

Тиймээс цаг агаарын нөхцөл байдалд тохируулан иргэд баталгаат бус замаар зорчихгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохгүй, алсын замд явахдаа тээврийн хэрэгслийн болон иргэдийн аюулгүй байдлыг хангаж явахыг тус цагдаагийн газраас  анхааруулж байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх