etoim.mn
photos/received_363443778227367.jpeg

Өнөөдөр ЭМЯ-аас коронавирусний тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү танилцуулсан юм. 

 

Тэрээр "2020 оны аравдугаар сарын 28,29-ний өдрүүдэд улсын хэмжээнд нийт 1,242 хүний сорьцод шинжилгээ хийхэд  бүгдэнд нь халдвар илрээгүй. 

Эдгээрийг танилцуулбал, аравдугаар сарын 28-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 28 хүний шинжилгээ, аравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 250 хүний давтан шинжилгээ, аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 174 хүний автан шинжилгээ, аравдугаар сарын 9-ний өдөр Өмнөд Судан улсаас ирсэн 214 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ, аравдугаар сарын 27-нд өдөр Замын-Үүд боомтоор орж ирсэн 23 хүний шинжилгээ, аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 56 хүний шинжилгээ, аравдугаар сарын 17-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 4 хүний давтан шинжилгээ, энхийг сахиулах ажиллагаанд явах 221 алба хаагчийн шинжилгээ, тандалтын зорилгоор хийсэн 26 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний шинжилгээ, Орхон болон Дорноговь, Сэлэнгэ, Булган аймагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд ажилласан 55 үүрэг гүйцэтгэгчийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.  

Мөн өнөөдөр  53 настай нэг эмэгтэй эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ. 

Ингээд өнөөдрийн байдлаар манай улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол  гаднаас 340 бүртгэгдсэнээс 313  нь эдгэрсэн байна. Мөн ажиглалт, тандалт нь дууссан 301 хүн, гэрийн ажиглалтад 9, сувиллын ажиглалтад 3 хүн хянагдаж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 27 хүн эмчлэгдэж байгаас  19 хүний биеийн байдал хөнгөн, 8 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх