etoim.mn
photos/06korea-lee-1-videoSixteenByNineJumbo1600.jpg

БНСУ-ын Дээд шүүхээс тус улсын Ерөнхийлөгч асан Ли Мён Багийн ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргажээ. Өдгөө 78 настай тус улсын Ерөнхийлөгч асан Ли Мён Баг нь 2020 оны хоёрдугаар сард давж заалдах шатны шүүхээс 17 жилийн хорих ял болон 15.7 сая орчим ам.долларын торгуулийн ял сонссон юм.

Эргэн сануулахад, Өдгөө 78 нөстай Ли Мён Баг нь 2008-2013 онд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа "Самсунг Электроникс” компаниас хээл хахууль авсан, мөн аж ахуйн нэгжийн албан татвараас зайлсхийсэн, өөрийнх нь эзэмшилд байсан "DAS" компанийн хөрөнгийг завшсан зэрэг 16 зүйл ангиар хэрэг үүсгээд байсан юм. Улмаар түүнийг 2018 оны гуравдугаар сарын 22-ны өдөр баривчилсан бөгөөд мөн оны аравдугаар сарын 5-нд Сөүлийн дээд шүүхээс түүнд 15 жил хорих ял оноосон. Гэвч 2019 оны гуравдугаар сард эрүүл мэндийн байдал муудсан шалтгаанаар батлан даалтаар суллагдаад байсан юм.

Тэрээрэрүүл мэндийн шалтгаанаар гэрийн хорионд байсан ч ийнхүү дээд шүүхийн шийдвэр гарсан учраас түүнийг ялыг нь эдлүүлэхээр шорон руу шилжүүлэх юм байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: kbs.com

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх