Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/horror.jpg

Их Британийн “BroadbandChoices” компанийн мэргэжилтнүүд "Halloween"-ы баяр болох гэж байгаатай холбогдуулан үзэгчдийн зүрхний цохилтын хэмжүүрийн тусламжтайгаар хамгийн аймар кинонудыг нэрлэжээ.

Тус туршилтад бүх насны 50 хүн оролцсон бөгөөд тэд кино шүүмжлэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан 50 аймшгийн киног сонгож  үзсэн аж. Тэдгээр киног үзэхэд нийт 120 цаг зарцуулсан бөгөөд эрдэмтэд хүмүүсийн зүрхний цохилтыг хянаж, киноны тайван болон аймшгийн үзэгдлүүдийг үзэж байхын үеийн ялгааг нь хэмжсэн байна.

Туршилтын үр дүнд хүмүүсийн хамгийн идэвхитэй  хариу үйлдэл үзүүлсэн 35 киног жагсаахад хамгийн аймшгийн киногоор 2012 онд Скот Дериксоны найруулсан “Sinister” кино шалгарчээ. Сонирхолтой нь киног үзэх үеэр үзэгчдийн зүрхний цохилт минутад дунджаар 86 удаа цохиж байсан бөгөөд  киноны хамгийн аймшигтай хэсэгт үзэгчдийн зүрх минутад дунджаар 131 удаа хүчтэй цохиж байсан байна.  

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: dailymail.co.uk

broadbandchoices.co.uk

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх