Ватиканы номын сан нь Ромын Католик сүмийн харьяанд байдаг бөгөөд дэлхийн хамгийн эртний гэгдэх номын сангуудын нэг юм. Харин номын сангийн сан хөмрөгийг 600 гаруй жилийн турш сүм хийдийн санхүүжилт болон итгэгчдийн хандиваар аяжуулж ирсэн түүхтэй.
Ватиканы номын санг албан ёсоор 1475 онд байгуулагдсан боловч сан хөмрөгийн цөөнгүй хэсэг хэдэн зуун жилийн өмнөөс улбаатай католик сүмийн ном дурсгалууд байдаг.
Тус номын санд одоогоор 1.1 сая гаруй ном, 75000 гар бичмэл, 8500 гаруй хүний намтар түүх хадгалагддаг бөгөөд тэдний дундаас Библийн хамгийн эртний гар бичмэлийн дурсгал нь хамгийн хосгүй номын тоонд ордог аж.