Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/d991bf782cb842228883432ce1c70508.jpeg

Энэ сард кпоп уран бүтээлчдийн  эргэн ирэлт болон дебүт хийх хуваарь гарчээ. Дээрх хувиараас харахад энэ сард кпопын түүхэнд урьд өмнө байгаагүй олон тооны уран бүтээлчид дебүт хийхээр болсон байна.

Мөн дахин нэг оддын гэх тодотголтой хамтлаг болон кпопын түүхэнд байгаагүй хамгийн олон гишүүнтэй хамтлаг өөрсдийн уран бүтээлээ танилцуулахаар болжээ.

Аравдугаар сарын 2

BLACKPINK хамтлаг энэ өдөр өөрсдийн анхны бүрэн хэмжээний цомог болох “THE ALBUM”-д багтсан “Lovesick Girls” дуугаар эргэн ирэлтээ хийхээр болжээ. 

BTS хамтлаг энэ өдөр эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгджээ. 

Аравдугаар сарын 5

SF9 хамтлаг энэ өдөр “SPECIAL HISTORY BOOK” цомогт багтсан “Shine Together” дуугаа танилцуулахаар болжээ. 

OUI Entertainment өөрсдийн нэрийн дор уран бүтээлээ туурвих шинэхэн хөвгүүдийн хамтлаг болох "WEi"-г энэ өдөр дебүтээ хийнэ хэмээн мэдэгдсэн байна. WEi хамтлаг  Ким Юүн Хан, Юү Ён Ха, Ким Жун Со, Жан Дэ Хён, Ким Дон Хан болон Кан Сог Хва гэсэн гишүүдээс бүрдэх аж. Тэд энэ өдөр “IDENTITY: First Sight” хэмээх мини цомогт багтсан “TWILIGHT” дууг танилцуулахаар төлөвлөжээ.

Аравдугаар сарын 6

Дуучин Ailee энэ өдөр тав дахь мини цомгоо танилцуулахаар болжээ. 

Аравдугаар сарын 7

Golden Child хамтлаг энэ өдөр эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгджээ. 

WJSN хамтлаг өөрсдийн анхны юнит хамтлагаа танилцуулахаар болсон байна. 

Аравдугаар сарын 8

Weki Meki хамтлаг энэ өдөр дөрөв дэх мини цомог болох “New Rules”-ыг танилцуулахаар болжээ. 

Super Junior хамтлагийн гишүүн Кюхён энэ өдөр өөрийн хоёр дахь синглээ танилцуулахаар болжээ. 

Аравдугаар сарын 9

Дуучин DAWN энэ өдөр дуучин Жэсситэй хамтран дуулсан “DAWNDIDIDAWN” хэмээх дуугаар эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгдсэн байна.  

Аравдугаар сарын 10

BESTie хамтлагийн гишүүн асан ДаХеэ энэ өдөр өөрийн соло дебүтээ хийхээр болжээ. Тэрээр өөрийн дебүт дуугаар дуучин Ом Жун Хвагийн хит уран бүтээлүүдийн нэг болох “Poison”-г сонгосон нь олон нийтийн анхаарлыг ихээр татаад байгаа юм.

Дуучин И Хю Ригийн санаачилсан шинэхэн охидын хамтлаг болох Refund Expedition энэ өдөр дебүтээ хийхээр болжээ. (Хамтлагийн гишүүд  И Хю Ри, Ом Жун Хва, Жэсси болон МАМАМОО хамтлагийн гишүүн Хва Са)

Аравдугаар сарын12

PENTAGON хамтлаг энэ өдөр өөрсдийн 10 дахь мини цомгоо танилцуулахаар болжээ. 

Кпопын түүхэнд хамгийн олон гишүүнтэй хамтлаг гэгддэг NCT хамтлаг дахин бүл нэмж 23 гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр эргэн ирэлтээ хийхээ мэдэгдсэн байна. 

Аравдугаар сарын 13

VERIVERY хамтлаг өөрсдийн тав дахь мини цомог болох “FACE US”-р эргэн ирэлтээ хийхээ мэдэгджээ. 

Weeekly хамтлаг энэ өдөр   “We Can” хэмээх мини цомгоор өөрсдийн анхны эргэн ирэлтээ хийнэ хэмээн мэдэгдсэн байна.

Аравдугаар сарын 14

Hint хамтлаг энэ өдөр өөрсдийн хоёр дахь сингл болох  “Eh-Oh”-г танилцуулахаар болжээ

Аравдугаар сарын 19

B1A4 энэ өдөр бүрэн хэмжээний цомогтойгоор эргэн ирэлтээ хийнэ хэмээн  мэдэгджээ. 

LOONA хамтлаг энэ өдөр “12:00” цомогт багтсан “Why Not?” дуугаа танилцуулахаар болжээ. 

Аравдугаар сарын 26

TWICE хамтлаг энэ өдөр өөрсдийн хоёр дахь бүрэн хэмжээний цомгоо танилцуулахаар болжээ.

TXT хамтлаг мөн энэ өдөр өөрсдийн гурав дахь мини цомог болох “minisode1: Blue Hour”-г танилцуулахаар болсон байна. 

Дээрх уран бүтээлчдээс гадна  алдарт 2ne1 хамтлагийн гишүүн асан CL, SEVENTEEN, LABOUM, CIX хамтлагууд болон WINNER хамтлагийн гишүүн Сон МиНо нар энэ сардаа багтан эргэн ирэлт болон соло дебүтээ хийхээр төлөвлөжээ.

Мөн алдар T-ara хамтлагийн гишүүн Со Ён шинэхэн соло цомгийн ажилдаа ханцуй шамлан орсон болохоо мэдэгдсэн бол  Woollim Entertainmnent  "DRIPPIN", FNC Entertainment "P1Harmony" хэмээх шинэхэн хамтлагуудын дебүтийг хийхээ мэдэгдсэн байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

allkpop.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Zolko

[66.181.179.217]

2020-10-08 13:46:05

10 sard BTS bish shuu hudlaa bn zasaarai naad medeellee ,BTS hamtlag 11-r sariin 20 nd comeback hiih gej bgaa shuu BE gesen tsomogtoi