etoim.mn
photos/XopoM.com-Бэлтгэхэд-хялбар-15-төрлийн-ази-хоолны-жор-10.jpg

Хятад маягаар амталсан будаа

Үүнийг дангаар нь эсвэл ямар нэгэн хоолны хачир болгон хэрэглэж болно. 

Орц:     

  1. Будаа 150 гр
  2. Өндөг 3 ширхэг
  3. Сармис 2 хумс
  4. Сонгино 2 ширхэг
  5. Ногоон вандуй 125 гр
  6. Soy souce 1 халбага
  7. Давс

Хийх арга:  Будаагаа эхлээд агшаах хэрэгтэй. Дараа нь хайруулын тавганд өндгөө шараад, жижиг болгож хуурна. Өндгөө түүхий байхад нь сонгино, сармисаа жижиглэн хэрчиж хийгээд 1-2 минут хуураад, агшаасан будаатайгаа холино. 

Пүнтүүз, тахианы мах, ногоотой салат

Нарийн ширхэгтэй пүнтүүзийг Хятадууд “Фунчоза” хэмээн нэрлэдэг. Үүнийг шөлөнд юмуу дангаар нь идэхэд амтгүй мэт боловч салатанд хэрэглэхэд үнэхээр сайхан байдгийг хэлэх хэрэгтэй.

Орц:    

  1. Тахианы мах 500 гр
  2. Пүнтүүз 200 гр
  3. Ногоон вандуй 400 гр
  4. Сонгино 2 ширхэг
  5. Лууван 2 ширхэг
  6. Уксус 50 мл
  7. Soy sauce 50 мл

Хийх арга: Тахианы махаа сонгино, болон урт нарийхан хэрчсэн луувантайгаа хүрэн шаргал болтол нь хуурна. Тэр хооронд пүнтүүзээ уутан дээрх зааврын дагуу нь чанаж болгоод, усыг нь шүүнэ. Тэгээд дээрээс нь үлдсэн ногоонуудаа чанаж, бага зэрэг зөөллөж хийгээд, тахианы махтайгаа холино. Ингэхдээ soy sauce болон ургамлын тосоор амтална.

Сонгинотой  гахайн шарсан мах 

Орц:

  1. Сонгино 300 гр
  2. Гахайн цул мах 50 гр
  3. Давс 2 грамм (1/3 ц.х)
  4. Махны амтлагч 1 грамм (1/4 ц.х) 
  5. Шингэн жан 8 грамм (5/4 ц.х) 
  6. Сахар 10 грамм (2 ц.х) 
  7. Ус 2 шанага
  8. Ургамлын тос 100 грамм (7 ц.х) 
  9. Эрдэнэ шишийн цардуул 20 грамм (4 ц.х)   
  10. Ванил 3 грамм (3/5 ц.х) 

Хийх арга: Сонгины хальсыг арилгаж нарийхан нарийхан хэрчинэ. Махаа мөн нарийхан хэрчиж давс, дарс ба  эрдэнэ шишийн цардуул нэмж сайтар хутгана. Ургамлын тосоо 180-200℃(355-390℉)болтол халаана. Махаа хийж 2-3 минут хуурч гаргаàä, тосыг нь юүлнэ. Хайруулын тавганд 50 грамм ургамлын тос үлдээж хэрчсэн сонгиноо хийж хуурна. Дараа нь ус, давс, мах амтлагч, шингэн жан, сахар хийж буцалган, усанд зуурсан эрдэнэ шишийн цардуулаар шөлөө өтгөрүүлэн, махаа нэмж хуурч хоол бэлэн болно.

Өндөг, улаан лоольтой хуурга

Орц:

  1.  Улаан лооль 300 гр
  2. Өндөг 3ш
  3. Ургамалын тос 50 гр
  4. Давс 2 грамм (1/3 ц.х)
  5. Махны амтлагч 1 грамм (1/4 ц.х)  
  6. Ус 3 том халбага 
  7. Сахар 2 грамм (2/5 ц.х)

Хийх арга: Улаан лоолио 2 см өргөн хэрчèнэ. Өндгөө аяганд хйиж 1 грамм давс, бага зэрэг амтлагч хийж сайн хутгана. Хайруулын тавгаа халааж 20 грамм ургамлын тос хийж халаана. Дараа нь өндгөө хийж болтол нь хутгаад гаргана. Хайруулын тавгандаа 30 грамм ургамлын тос хийж халаан, улаан лоолио хйиж 2-3 минут хуурахдаа, сахар, 1 грамм давс, мах амтлагчаа нэмнэ. Дараа нь хутгаж хайрсан өндгөө хийж сайн хутгаж сүмс нь өтгөрөөд ирэхээр бэлэн болно.

Бэлтгэсэн: Сарнай

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх