etoim.mn
photos/olloo_mn_1589598945_maxresdefault.jpg

Нэрт найруулагч Жеймс Камеруны алдарт бүтээлүүдийн нэг болох "Аватар" киноны хоёрдугаар ангийн зураг авалт дууссан талаар найруулагч Жеймс Кэмерон мэдэгджээ. 

Мөн тэрээр коронавирусний улмаас хэсэг хугацаанд тасалдаад байсан киноны зураг авалт дууссан ч киноны нээлтийг нэг жилээр хойшлуулсан талаар мэдэгдсэн бөгөөд одоогоор 2022 оны арван хоёрдугаар сарын 16-нд нээлтээ хийхээр төлөвлөсөн байна.

Эргэн сануулахад, Найруулагч  Жеймс Камеруны өөрөө зохиолыг нь бичиж, найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт, Пандора гариг дээр амьдардаг хүн төрхтэй Нави овгийнхонтой амьдрах, ойлголцох гэж бүтээсэн бие махбодийг судалгааны багийнхан удирдаж байгааг харуулсан “Аватар” киноны эхний анги 2009 онд гарч олны таашаалд ихээхэн нийцээд байсан билээ.  Кино 237 сая долларын төсвөөр бүтэж, дэлхий даяар 2,7 тэрбум долларын орлого олсон бөгөөд өдгөө дэлхийн хамгийн их ашиг орлоготой киноны жагсаалтыг тэргүүлж байгаа юм. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: HOLLYWOODLIFE.COM

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх