etoim.mn
photos/107061.jpg

АНУ-ын Техас мужийн цагдаагийн ажилтан гурван настай хүүгийн амийг аварсан баатар болжээ. Өнгөрсөн лхагва гаригт Гранбэрийн цагдаагийн газарт Кентукки шарсан тахианы газраас бага насны хүүхэд амьсгалж чадахгүй, хөдлөхгүй байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу очсон цагдаагийн ажилтан Чейз Миллер 21 настай, Бетани Гувер бүсгүйгээс хүүг нь авч, хиймэл амьсгал хийж эхэлсэн байна. Тэрээр хүүгийн аав, 21 настай Жон Гейсээр амьсгалын аппарат авчруулж, цээжин тус газарт нь дарж эхэлжээ. Хоёр минутын дараа Миллер бяцхан Брэйдэн Гейсийг сэргээж чадсан байна.

Гувер бүсгүй хэлэхдээ, Брэйдэн тоглож байснаа уйлж эхэлсэн. Хүүдээ өвчин намдаах эм өгсний дараа халуурч эхэлсэн тул гудамжинд авч гарсан. Хүү минь мөрөнд толгойгоо нааж, хэсэг хугацааны дараа гар нь суларч унжсан. Хүүгээ урагш болгоход бие нь сулбайн амьсгалахгүй байсан. Жон 911 дуудсан" гэжээ.

Миллер хүүг сэргээсний дараа Гранбэрийн эрүүл мэндийн төвд хүргэсэн байна. Гувер "ABC news"-т “Маргаашаас нь Брэйдэн юу ч болоогүй юм шиг, огт халуурахаа больсон” гэж ярьжээ. Өнгөрсөн шөнө тус хотын зөвлөл хуралдаж, Брэйндэний амь насыг аварсных нь төлөө Миллерийг “Амьдрал аврагч” шагналаар шагнасан байна. Цагдаа Миллер нь Брэндэнтэй уулзахдаа тусгай тоглоомууд бэлэглэсний дотор "Paw Patrol" хүүхдийн шоуны Чейз хэмээх цагдаагийн нохой байжээ. Гувер бүсгүй нөхрийн хамт хайртай хүүгийнх нь амийг аварсан ачтанд ихэд баярлаж талархсанаа илэрхийлсэн байна.

 

 

Таалагдахгүй байна

4
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх