etoim.mn
photos/эрүүл мэндийн яам хэвлэлийн хурал.jpg

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ цахим хуудсаараа дамжуулан танилцууллаа. 

Коронавирусийн халдварын шинэ тохиолдол Монгол Улсад нэмж бүртгэгдээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар манай улсад COVID-19-ийн нийт 311 тохиолдол зөөвөрлөгдсөн орж ирснээс 302 нь эдгэрсэн бол есөн хүн эмлүүлж байна. 

Өнгөрсөн хугацаанд нийт 64,396 хүн коронавирусийн шинжилгээ хийж, 25,560 хүнийг тусгаарлажээ. Одоогийн байдлаар 3,895 хүн тусгаарлалтад ажиглагдаж байгааг ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх