etoim.mn
photos/dddddddddddddddddddddghfsff.PNG

Өнөөдөр ЦЕГ-аас садар самуун, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй бүлэг этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн баривчилсан талаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат: " Энэ төрлийн хэрэг нь нэг хэсэг гудамж, талбайд их үйлдэгддэг байсан бол одоо саун, массажны газарт үйлдэгдэж байна. Мөн цахим сүлжээ ашиглан биеэ үнэлэх байдал ихээхэн газар авсан. Биеэ үнэлэх, садар самууныг сурталчлах нь манай улсад хуулиараа хориотой байдаг. ЭЦГ-аас өнгөрсөн хугацаанд нийтдээ 18 бүлгийн 29 холбогдогчтой, 76 хохирогчтой, 23 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. 

Эдгээр 76 хохирогчийн 22 нь насанд хүрээгүй хүүхэд байна. Жишээлбэл, Эрдэнэтэд хотоос гурван хүүхэд ажил хийхээр Улаанбаатар хотод ирсэн байсныг "Х" гэгч этгээд эцэг эхийн хараа хяналт сул байдлыг нь далимдуулан нэг газар аваачин хүчээр биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөг явуулж байсыг илрүүлэн шалгаж байна.

Б гэгч этгээд нь удаа дараа насанд хүрээгүй охидыг цахим хаягаар нь холбоо тогтоож улмаар тэдэнтэй ойртож харилцан улмаар нууцаар нь олзлон авч, мөн хүчээр биеийг нь үнэлүүлж байсныг ЭЦГ-аас илрүүлээд прокурорын хяналтад шилжүүлсэн. 

Түүнчлэн садар самууныг сурталчилсан 28 пэйж хуудсыг хаалгах саналаа Харилцаа холбооны зохицуулах газарт хүргүүлээд байна. Үүнээс гадна 42 дэн буудлыг хаалгах саналаа МХЕГ-т хүргүүлсэн. Эцэг эхчүүд бага насныхаа хүүхдүүдийн цахим хэрэглээнд анхаарал тавихыг анхааруулж байна" гэлээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх