Канадын иргэн өөрөө жолооддог Тесла автомашин нь 90 км / цаг-аас дээш хурдтай өөрөө жолоодож байх үед жолооч унтаж амарсан байж болзошгүй аюултай жолоодлогын хэргээр яллагдаж байна.
Цагдаа нарын мэдээлснээр урд талын хоёр суудал нь бүрэн налчихсан байсан бөгөөд жолооч, зорчигч Альбертад болсон үйл явдлын талаар сэрэмжлүүлэхэд унтаж байсан бололтой нойрмог байсан гэжээ. "Tesla Model S" нь 140 км / цаг хурдтай байсан боловч цагдаа ослын гэрлээ асаахад 150 км / цаг хүртэл хурдалжээ.
Бритиш Колумбийн 20 настай жолооч залуу арванхоёрдугаар сард шүүхэд дуудагдах ёстой. Эхлээд түүнийг хурд хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр яллаж, ядарснаас болж 24 цагийн эрхийг нь хасах шийдвэр гаргасан боловч дараа нь аюултай жолоодлогын хэргээр ялласан. Энэ явдал өнгөрсөн долдугаар сард Эдмонтоноос 100 км зайд орших Понокагийн ойролцоо болжээ.
Бэлтгэсэн: Сарнай
эх сурвалж: bbc.com