Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна.
Киноны нэр: About time
2013 онд үзэгчдийн хүртээл болсон "About time" хэмээх киноны ерөнхий найруулагчаар Ричард Куртс ажиллажээ. Харин киноны гол дүрд жүжигчин Домнал Глийсон, Ричил МакАдамс, Маргот Роби, Билл Найй болон бусад жүжигчид хамтран тогложээ.
Агуулга:
Тим бол өвөг дээдсээсээ хосгүй чадвар өвлөж авсан нэгэн. Тэрээр өөрийн заяаны ханьтайгаа учирч хуримаа хийж сайхан амьдрана. Гэвч болохгүй зүйл тохиолдох бүрт Тим өөрийн чадварынхаа ачаар өнгөрсөнд очиж алдаагаа нэг нэгээр нь залруулна. Тухайн үед гаргасан алдаагаа засвал одоо цагт бүгд байхгүй болно гэх бодол Тимийг дахин дахин өөр алдаа гаргахад хүрдэг. Энэ бүхний эцэст Тим амьдралд болох ёстой зүйлс болдгоороо л болдог гэдгийг ойлгоно. Энэ бүхнийг ойлгохын тулд Тим маш их гуниг, баяр, харууслыг дахин дахин мэдэрдэг.
үргэлжлэх хугацаа: 124 минут
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа