etoim.mn
photos/e21294_80_x800.jpg

Хүүхэн хэлний 2 талд орших булчирхайг гүйлсэн булчирхай гэдэг бөгөөд үүнийг энгийн ярианд хоолойны мах гэдэг. Хоолойны мах нь  амаар орж ирж байгаа агаарыг шүүх халдвараас сэргийлэх дархлааны үүрэг гүйцэтгэдэг.  Өөрөөр хэлбэл энэ булчирхайд гадны өвчин үүсгэгчийг устгах бодис үйлдвэрлэж байдаг. Гэвч заримдаа булчирхай өөрөө халдвар авч, өөрөө халдварт өртөж үрэвсэж болно. Анх удаа эсвэл дахин өвдөж болно.  Хоолойны мах үрэвсэх, идээлэх өвчнийг мэргэжлийн эмч нар ангина буюу гүйлсэн булчирхайн үрэвсэл гэж нэрлэдэг. Үрэвсэл нь улайсан, идээлсэн, анх удаа эсвэл архаг буюу үрэвсэл дахин сэдэрсэн ч байж болно.

Ямар хэмжээний үрэвсэл 2 тал эсвэл 1 талынх, үлайлт, идээлсэн, идээ нь ямар хэсгийг хамарсан зэргээс шалтгаалан онош өөр өөрөөр байна. Үүнийг дагаад эмчилгээ ч өөр байна. Мөн үүсгэгчээс   шалтгаалан өвчний явц маш хоруу хордлого их бага янз бүр байдаг.  Үүсгэгч маш олон төрөл. Вирус, бактери, мөөгөнцөр, шимэгч ч байж болно. Эдгээр үүсгэгч нь амьсгалж буй агаараар болон бохир гараар халдварлаж болно. 

Шинж тэмдэг: 

  • Халуурах /Улайлт, идээний хэмжээнээс хамаарч халуурах темпратур,хугацаа янз бүр байна/
  • Хоолой хөндүүрлэнэ, эмзэглэлтэй, өвдөлттэй
  • Булчирхай томроно
  • Юм залгихад хүндрэлтэй 
  • Толгой өвдөх
  • Эрүүн доорхи болон, хүзүүний булчирхай цочиж, томрох
  • Идээлсэн бол "хоолойны мах" дээр  цагаан толбо харагдана.

Эмчилгээ 

  • Шингэнийг хангалттай сайн уух. Өдөрт 10-12 аяга шингэн уу. Энэ нь халуурснаас алдагдсан шингэнийг нөхөх болон хордлого тайлах эмчилгээ болно.
  • Сайн унтаж амрах. Энэ нь биеийн дархлааг дээшлүүлнэ.  
  • Юутай ч хоолой улайлттай байгааг хараад л шууд хоолой нь өвдөж гэж шууд антибиотик өгөх хэрэггүй. Ханиад томууны улмаас үрэвссэн байх магадлалтай. Ийм тохиолдолд хоолойны мах улайж харагддаг.   Энэ тохиолдолд мэргэжлийн эмчид хандан зөв тохирсон эмчилгээг хийх нь хий эм ууж хордохгүй, түргэн эдгэрнэ.
  • Эмчид хандах боломжгүй бол хоолойг харж ямар өөрчлөлт байгааг сайтар хар. Улайлттай цуврүү үсэрсэн мэт бол хоолойг содтой усаар ойр ойрхон зайлаад үз. Хэдэн цаг сайн зайлахад үр дүн нь мэдрэгдэх болно.
  • Идээтэй байх юм бол тамединаар өдөрт 2-3 удаа 1 минутын турш зааврын дагуу зөв зайлна. Зөв зайлсан нөхцөлд эмний өнгө өөрчлөгдөн цагаан өнгөтэй болсон байдаг. Тамедин зайлахаас бусад хугацаанд фурациллин эсвэл царван, давстай усаар зайлж болно.  
  • Улайлттай үед үрэвслийн эсрэг болон халуун намдаах үйлчилгээтэй парацетамол эсвэл панадол зэргийг өдөрт насанд тохируулан 2-3 удаа ууж болно. 
  • Идээ нь нянгийн халдвар авсныг илтгэх шинж тул  хоолойг сайтар зайлахтай зэрэгцэн  амоксациллинийг насанд тохируулан хэрэглэнэ. 
  • Байнга өвддөг, идээ ихтэй бол дахилт, үе мөч, зүрхэнд хүндрэл өгөхөөс сэргийлж антибиотикийг тариагаар хэрэглэ.  
  • Сэргийлэлт: 

  • Дархлааг дэмжих нь хамгийн чухал.  Ялангуяа зун хүүхдийг агаар салхинд гаргаж чийрэгжүүлэх хэрэгтэй.
  • Хувийн ариун цэврийг сахих, гараа байнга угаах
  • Байр, албан газарт чийгтэй цэвэрлэгээ хийж, тогтмол агааржуулах
  • Ажил амралтын дэглэм барих 
  • Өвдсөн бол бүрэн эмчлүүлэх

Бэлтгэсэн: Сарнай

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх