etoim.mn
photos/_114391871_hi063321884.jpg

Японы парламент Шинзо Абэг огцорсны дараа Ёшихидэ Сугаг тус улсын шинэ Ерөнхий сайдаар сонгов.

Энэ долоо хоногийн эхээр эрх баригч намын удирдлагад ялалт байгуулсны дараа лхагва гарагт өгсөн санал нь түүний шинэ байр суурийг баталж байна. Ноён Абэгийн ойрын холбоотон, шинэ Ерөнхий сайд өмнөх сайдынхаа бодлогыг үргэлжлүүлэх төлөвтэй байна.

Шинзо Абэ өнгөрсөн сард эрүүл мэндийн шалтгаанаар огцорч байгаагаа мэдэгдсэн. Лхагва гаригийн эхээр ноён Абэ засгийн газрын сүүлчийн хуралдаанаа хийж, засгийн эрх барьсан найман жилийн хугацаанд гаргасан амжилтаараа бахархаж байгаагаа сэтгүүлчдэд мэдэгдэв.

Шинэхэн ерөнхийлөгчийг Эзэн хааны ордонд эзэн хаан ёслол төгөлдөр батлах болно.

Бэлтгэсэн: Сарнай

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх