etoim.mn
photos/118938910_2669540196633196_7259570737429748451_n.jpg

Дэрэн клуб төдийгүй Монголын хөл бөмбөгийн ертөнц нэгэн хайрт хүүгээ алдлаа. Дэрэн клубийн тоглогч агсан М.Нямдаваа нь 2020.09.09-ний өдөр дөнгөж 19-хөн насандаа зуурдаар таалал төгсөж гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, баг хамт олонд нь нөхөж баршгүй гарз тохиолоо. Тэрбээр авьяаслаг хөл бөмбөгчин байгаад зогсохгүй төлөв даруу, нөхөрсөг, хүнлэг, тууштай гээд олон сайхан зан чанартай байснаар нь бид үүрд дурсан санах болно. М.Нямдаваа нь 2011 оноос хойш Дэрэн клубд тоглож, 2016 оны тавдугаар сард Монголын хөл бөмбөгийн дээд лигт дөнгөж 14 насандаа гоол оруулан багаа ялалтад хөтөлж байсан нь одоо ч бидэнд тодхон байна. Зөвхөн түүгээр ч зогсохгүй олон тэмцээн уралдаануудад баг хамт олонтойгоо өндөр амжилт үзүүлж явсан бидний шилдэг тоглогчдын нэг байлаа. Гэр бүл, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Бэлтгэсэн: Сарнай

Эх сурвалж: Монголын хөл бөмбөгийн холбоо

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх