etoim.mn
photos/119045416_2771976276411640_5339413321642781292_n.jpg

Дэлхий нийтэд кпоп гээч урсгалыг таниулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан "SM Entertainment" Жонро Ханыл эдукэшнтэй хамтран "SM Institute" -ийг байгуулахаар болжээ. Энэ нь тэдний анхны хамтын ажиллагаа биш бөгөөд анх 2016 онд тэд SM-ийн уран бүтээлчид болон трейний нарт зориулан "knowhow" ашиглан тэдний сургалт, контент бий болгох чиглэлээр  хамтарч байсан юм.

Харин энэ удаагийн хамтрал болох  "SM Institute" нь дэлхийн алдартнуудыг бэлтгэх урлагийн боловсролын байгууллага бөгөөд кпоп болон Солонгос улсын соёл иргэншлийг дэлхийн төв болгох, тус салбарын мэдлэгт суурилсан боловсролын хөтөлбөрөөр оюутнуудаа бэлтгэх юм байна. Мөн SMI нь дэлхийд гялалзсан  од болох хүсэлтэй хэн бүхний өмнө нээлттэй бөгөөд үндэстэн харгалзахгүй гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн SMI нь оюутнууддаа  урлаг, соёлын хөтөлбөрөөс гадна нийгэмд хамгийн эрэлттэй байгаа чиглэлүүдээр боловсрол олгохын тулд компьютер технологи, хиймэл оюун ухаан гэх мэт хичээлүүдээр мэргэшүүлэх бөгөөд орчин үеийн боловсролын технологийг Солонгос, Англи, Хятад, Япон зэрэг олон хэлээр заах аж.

Тус сургууль нь 2021 оны гуравдугаар сард нээлтээ хийх төлөвтэй байгаа бөгөөд энэ оны аравдугаар сараас эхлэн хүүхэд залуучуудаас өргөдөл хүлээн авч, тэдэн дундаас дэлхийн алдартан болох хүсэл эрмэлзэлтэй цөөн хэдэн сурагчдыг шалгаруулж авах юм байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreatimes.com

koreaboo.com

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх