Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна.
Киноны нэр: Scarface
Оливер Стөүний зохиолоор бичсэн, 1932 оны “Scarface” киног найруулагч Браин Дэ Палма шинэчлэн хийжээ. Харин кинонны гол дүрд алдарч жүжигчин Ал Пачино, Мишель Пфайффер, Стивен Бауэр, Мэри Элизабет Мастрантонио болон бусад жүжигчид хамтран тогложээ.
Энэ киноны гол дүр болох Тони Монтанагийн дүрийг дэлгэцнээ амьлуулах жүжигчнээр анх Роберт Де Нирог сонгон, санал тавьсан боловч зөвшөөрөөгүй байдаг. Харин Ал Пачино энэ дүрийг авахыг туйлын их хүссэн аж. Тэр дүрдээ орохын тулд хүйтэн зэвсгээр тулалдаж сурснаас гадна боксчин Роберт Дурантай бэлтгэл хийж зодооны урлагаар хичээллэн, биеэ бэлдсэн байдаг.
Агуулга:
Кубын дүрвэгч Тони Монтана (Ал Пачино) 1980-аад онд Майамид юу ч үгүй ирнэ. Манни Рибера, Анжел, Чи-Чи гэсэн гурван найзтайгаа хамт дүрвэгсдийн хуаранд хүргэгдэх ба Кубын төрийн томоохон албан тушаалтай байсан хүнийг хөнөөх юм бол АНУ-ын ногоон карттай болгоё гэсэн саналыг хар тамхины наймаачин Фрэнк Лопезоос хүлээн авдаг. Өөрийгөө том зүйл хийх хувь тавилантай нэгэн гэж боддог байсан Тонигийн хувьд АНУ-д аяга таваг угаагчаар ажиллах нь үнэхээр таалагддаггүй.
Фрэнкийн баруун гар Омар Суарез тэднийг хайн олж, Колумбын хар тамхины наймаачдаас кокэйн худалдан авах ажил олж өгдөг. Фрэнкэд хар тамхиа хүргэж өгч, танилцсанаар тэндээ ажилд ордог байна. Ийнхүү гэмт хэргийн ертөнцөд эргэж буцалтгүй орсон Тони цаашид хар тамхины далд ертөнцийн жинхэнэ босс болж, олон сая ам.долларын эзэнт гүрэнг бий болгоно.
үргэлжлэх хугацаа: 170 минут
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа