Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/119238998_3628260237193294_4735565709733478396_o.jpg

Туркменистан улсын нийслэл Ашгабат хотноо 2015 онд болсон Азийн Олимпийн зөвлөл /АОЗ/-ийн 34 дэх удаагийн Ерөнхий ассамблейгээс Азийн XIX наадмыг БНХАУ-ын Ханжоу хотноо Азийн Олимпийн зөвлөлийн ивээл дор 2022 оны 09 сарын 10-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Азийн наадам нь 1951 онд Энэтхэгийн Шинэ Дэли хотноо АОЗ-ийн ивээл дор зохион байгуулагдаж байсан түүхтэй. БНХАУ нь “Бээжин1990”, “Гуанжоу-2010” Азийн наадмуудыг зохион байгуулж байсан бөгөөд Ханжуо нь гурав дахь хот нь болж байна.

“Ханжоу-2022” Азийн XIX наадам нь 2022 оны 09 сарын 10-29-ний өдрүүдэд 40 спортын төрлөөр зохиогдох бөгөөд үүнд “Парис-2024” Олимпийн наадмын хөтөлбөрт орсон 28 олимпийн төрлийн спортуудыг багтаасан дэлхийн хамгийн том спортын арга хэмжээ юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх