"Хэн саятан болохыг хүсдэг вэ?" шоу нэврүүлэгт 57 настай Дональд Фийр нь 50/50-ийн ганц л шугам ашигласнаар 14 жилийн хугацаанд анхны 1 сая фунт стерлингийн ялагч болжээ.
Түүх, улс төрийн багшид тависан эцсийн асуулт нь: "1718 онд аль далайн дээрэмчин одоогийн Хойд Каролина мужийн эргийн ойролцоо тулалдаанд амь үрэгдсэн бэ?"
Сонголтууд нь Калико Жек, Хар сахал, Бартоломей Робертс, ахмад Кидд нар байв. Тэрээр зөв хариулсанаар саятан болж чадсан нь тус шоуг улам нэр хүндтэй болгосон талаар тус нэвтрүүлгийн хөтлөгч мэдээлжээ.
Бэлтгэсэн: Сарнай
эх сурвалж: bbc.com