Швед улсад амьдардар Хулан гэх юүтүбер эмэгтэй "Бритнид юу тохиолдов?" гэх 2 хэсгээс бүрдсэн бичлэг байрлуулсан нь ихээхэн хүнд нэгийг бодогдуулж хоёрыг тунгаахад хүргэжээ.
Түүний энэхүү бичлэгийг үзсэн хүн болгон хормын дотор Алдарт нэрийн оргилд хүрсэний зэрэгцээ хоногийн дотор сэтгэцийн өвчтэй болон хувирсан алдарт дуучин Бритни Спирсийг хар тамхинд донтсон бус арай өөр өнцгөөс харахад нь туслажээ.
Дашрамд дурдахад Хулан бол Швед болон өөр улс орны юүтүберүүдийн хийсэн подкастуудыг монгол хэл дээрээ орчуулан хүргэдгээрээ онцлогтой юм.
Бэлтгэсэн: Сарнай