Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/stop-or-my-mom-will-shoot-5875f2dd201ba.png

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Зогс, Эсвэл ээж буудлаа шүү

1992  онд үзэгчдийн хүртээл болсон "Stop! Or My Mom Will Shoot " буюу "Зогс, Эсвэл ээж буудлаа шүү" хэмээх инээдмийн, тулаант төрлийн киноны ерөнхий найруулагчаар Рожер Спотсвүд ажиллажээ. Харин киноны гол дүрд алдарт жүжигчин Сильвестр Сталлоне, Стэлли Гетти, ЖоБет Виллиамс, Рожер Рийс, Мартин Ферреро болон бусад жүжигчид хамтран тогложээ. 

ТУс кинон нь 45 сая долларын өртгөөр бүтэж бокс оффисоос 70,6 сая долларын ашиг олж байсан түүхтэй. Хэдийгээр тус кино нь тийм их ашиг олоогүй ч дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчдийн сэтгэлд хоногшсон сайхан үтээлүүдийн нэгт зүй ёсоор ордог бүтээл билээ.

Агуулга: 

Цагдаагийн ажилтан чадварлаг мөрдөгч Жое Бомовски салбартаа л хатуу чанга нэгэн гэдгээрээ алдартай. Гэвч нэгэн өдөр түүний ээж хадагтай Бомовски хүү дээрээ зочлон ирэхээр болдог. Энэ нь Жоед хар дарсан зүүд шиг санагдах бөгөөд түүнийг ирүүлэхгүй байхыг чадлынхаа хэрээр хичээнэ. Гэвч хүүгийнхээ занг мэддэг бас хэзээд өөрийнхөө байж ирсэн хадагтай Бомовски хүү дээрээ ирэх бөгөөд энэ үеэс өнөөх алдарт чанга эр Жое ээжийн эрх хүү болон хувирдаг. Гэтэл нэг өдөр санамсаргүйгээр хадагтай Бомовски хүүгийнхээ бууг буруу цэвэрлэн ажиллагаагүй болгох нь тэр. Туайн үед сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй Жое бухимдах бөгөөд хүүгээ тайтгаруулахыг хүссэн ээж нь хүүдээ буу бэлэглэхээр болдог. Гэвч хадагтай Бомовски хүүгийнхээ мөрдөж байгаа хэргийн гол сэжигтнүүдээс тэр бууг авч байгаагаа төсөөлөх ч үгүй. Ингээд л тэдний адал явдал эхлэх бөгөөд хөрөхөд хүрээд байсан гэр бүлийн харилцаа эргээд халуун дулаан уур амьсгалаар солигддог. Ингэхийн тулд ээж, хүү хоёр маш их зүйлийг туулах хэрэгтэй болно. Гэхдээ хүү нь айдаст автаж харин ээж нь ...

үргэлжлэх хугацаа: 88 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх