Оксфорд их сургуулид хийгдэж буй коронавирусний вакцины туршилт амжилттай болвол 85 сая тун коронавирусний эсрэг вакцинтай болно гэж Австрали мэдэгджээ.
Ерөнхий сайд Скотт Моррисон хэлэхдээ, тус улс 2021 онд үнэгүй тунг хэрэглэхийг зөвшөөрсөн тохиолдолд тараах боломжтой хоёр хэлэлцээр байгуулахар болсон байна. Ноён Моррисон тус вакцины зардлыг нийтдээ 1.7 тэрбум австрали доллар (0.9 тэрбум фунт; 1.24 тэрбум доллар) гэж тооцоолжээ. Австралийн 25 сая хүн 1-р сараас эхлэн тунгаа авч эхлэх боломжтой боловч тус тун нь "ямар ч баталгаа байхгүй" гэдгийг сануулсан байна.
Бэлтгэсэн: Сарнай
эх сурвалж: bbc.com