БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлагийн “Dynamite” гэх дуу кпопын түүхэнд анх удаа “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл тус дууны клип Гиннесийн гурван амжилтыг шинэчлэн тогтоосон байна.
Тодруулбал, “Dynamite” гэх дуу нь энэ долоо хоногт Америкийн “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтыг тэргүүлсэн БНСУ-ын анхны дуу болсон. Мөн “YouTube”-д байршуулснаас хойш 24 цагийн дотор хамгийн олон удаа үзсэн дүрс бичлэг, 24 цагийн дотор хамгийн олон удаа үзсэн клип, “K-pop” хамтлагуудаас 24 цагийн дотор хамгийн олон удаа үзсэн клиптэй хамтлаг болжээ.
Тус гурван амжилтыг өмнө нь “BLACKPINK” охидын хамтлаг долоодугаар сард үзэгчдийн хүртээл болгосон “How You Like That” дууны клипээрээ эзэмшиж байсан юм.
Эргэн сануулахад кпопын түүхэнд өмнө нь Солонгосын дуучин, репэр “PSY” 2012 онд “Gangnam Style” дуугаараа “Billboard”-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байсан нь БНСУ-ын уран бүтээлчдийн дундаас үзүүлсэн хамгийн өндөр амжилтад тооцогдож байсан юм.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: koreaboo.com