etoim.mn
photos/2020-09-03_06-01-57_0.png

Японы эргийн хамгаалагчид тэнгисийн усанд хөвж явсан аврах хантаазтай нэгэн хүнийг аварчээ.

Тэрээр Шинэ Зеландын “Gulf Livestock 1” хэмээх  усан онгоцны багийн гишүүн байсан бөгөөд тус хөлөг онгоц Японы эргээс холгүй “Майсак” далайн хар салхинд өртөж, сураггүй алга болсон байна. Тус хөлөг  онгоц дээр багийн 43 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр наймдугаар сарын 14-нд Шинэ Зеландаас хөдөлсөн бөгөөд 17 хоногийн дараа Хятадад хүрэх төлөвлөгөөтэй байсан ч ийн осолдсон байна. Түүнчлэн хөлөг онгоц ойролцоогоор 6000 орчим үхэр ачиж явсан талаар амьд үлдсэн хөлгийн гишүүн мэдэгджээ. 

Түүний хэлж байгаагаар өөрөө Филиппин хүн бөгөөд үлдсэн багийн гишүүдийн хувьд тэдний  39 нь Филиппин улсын иргэн байсан бол хоёр нь Шинэ Зеланд, хоёр нь Австралийн иргэд байжээ.

“Gulf Livestock 1” хөлөг хамгийн сүүлд хоёр хоногийн өмнө шөнө дунд ослын дуудлага өгснийг Японы эргийн харуулууд хүлээж авсан бөгөөд тэднийг эрэн хайх ажиллагаа маш хүнд нөхцөлд үргэлжилж байгааг Японы тал онцлон мэдээлсэн байна.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

theguardian.com

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх