Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/41dIFoFeK8L._AC_.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Цангаа (Thirst)

2009 онд үзэгчдийн хүртээл болсон Цангаа хэмээх киноны ерөнхий найруулагчаар найруулагч Парк Чан Уг ажиллаж зохиолыг зохиолч Жон Со Кёнто йхамтран бичжээ. Харин киноны гол дүрд жүжигчин Сон Кан Хо, Ким Уг Бин, Шин Ха Кюн, Ким Хэ Сүг, Пак Ин Хван болон бусад жүжигчид хамтран тоглосон байна.

Найруулагч Пак Чан Уг тус бүтээлээрээ дамжуулан цус сорогчдын ертөнцөд орохыг эрмэлзсэн бөгөөд үүндээ ч хүрч тэс ондоо шинэ өнцгөөс харж хийж чадсан хэмээн шүүмжлэгчид үздэг бөгөөд үзэгчид ч тус бүтээлийг ихээхэн сэтгэл хангалуун хүлээн авч байжээ. 

Агуулга: 

Цус сорогч болон хувирсан Католик номлогч Сан Хюүн өөрийн найз Кан  Үгийн эхнэрт сэтгэл алдарна.  Тэрээр өөрийн шашны ёс хийгээд нөхөрлөлөө бодон биеэ барьдаг. Гэвч сайхан харилцаатай хэмээн бодсон түүний бодол аажим аажмаар замхрах бөгөөд Сан Хюүн өөрийн сэтгэлт бүсгүй Тэ Жүд зовлонгоос ангижрахад нь туслахаар шийднэ. Эндээс л тэмцэл, аллага болон өшөө авалт эхэлдэг. Гэвч эцэс сүүлд нь... үргэлжлэх хугацаа: 133 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх