Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/Song1_HIRES.jpg

Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шинээр хийгдэж байгаа цувралуудын хэд хэдэн жүжигчин коронавирусний халдвар авсан талаар мэдээлж байна. Тухайн жүжигчид бүгд ажил хэргийн шугамаар уулзалдаж нэг нэгнээсээ халдвар авчээ.

Анх жүжигчин Хван Жонг Ым, Юүн Хён Мин нарын гол дүрд нь тоглосон "To all the guys who loved me" драмад туслах дүр бүтээж байсан жүжигчин Со Сон Жүнээс халдвар илэрч кино баг зураг авалтаа түр зогсоож байгаа талаар мэдэгдэж байсан. Үүний дараахан анхны тохиолдол болох жүжигчин Со Сон Жүнтэй  хамт "Жампун" хэмээх театрын уран бүтээлд хамт тоглож байсан Ким Вон Хэ, Хё Дон Вон нарын шинжилгээ мөн л эерэг гарсан байна. Улмаар жүжигчин Гу Ара, И Жэ Үг нарын гол дүрд нь тоглосон "До До Соль Соль Ля Ля Соль" хэмээх цуврал  зураг авалтаа зогсоосон юм. 

Үүнээс гадна тус кинонд давхар дүр бүтээж байсан жүжигчин Со Еэ Сүг халдвар илэрсэн жүжигчин Хё Дон Вонтой уулзсан учраас урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгсөн байна. Тэрээр жүжигчин Сүжи болон Нам Жү Хюг нарын гол дүрд нь тоглосон "Startup" цувралд хамтран ажиллаж байгаа бөгөөд шинжилгээний хариу гартал мөн л зураг авалтыг түр зогсоожээ.  

Түүний шинжилгээний хариу өнөөдөр гарах бөгөөд хариу сөрөг гарсан тохиолдолд зураг авалтын өдрийг дахин товлох аж. 

Солонгост сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 324 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдварын тохиолдол 16,670 болсон талаар тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Тус улсад энэ оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс хойш анх удаа нэг өдөрт 300-аас дээш тооны тохиолдол бүртгэгдсэн нь энэ юм.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагаас хойш өдөр бүр 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж, найман өдөрт нийт 1,900 орчим тохиолдол илрээд байна гэж Yonhap News мэдээлжээ.

Бэлтгэсэн: Ц. Эрдэнэтуяа

эх сурвалж: en.yna.co.kr

koreaboo.com

koreatimes.co.kr

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх