Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна.
Киноны нэр: Interstellar
2014 онд үзэгчдийн хүртээл болсон " Interstellar" киноны ерөнхий найруулагчаар Кристофер Нолен ажилжээ. Харин киноны гол дүрд холливүдийн алдарт жүжигчин Мэттью МакКонахи, Анн Хэтэуэй, Жессика Честейн, МакКензи Фой, Майкл Кейн болон бусад жүжигчид хамтран тогложээ.
Кино 165 сая долларын өртгөөр бүтэж бокс оффисоос 701,4 сая долларын ашиг олсон бөгөөд кино шүүмжлэгчдээс өндөр оноо авч чадсан гайхалтай бүтээл юм. Агуулга:
Цаг уурын өөрчлөлтөөс болж ирээдүйд хүн төрөлхтөн дэлхий дээр амьдрах боломжгүй болно. Хүн төрөлхтөн ганц л зүйлд энэ л зүйлд санаа зовинон сууж байхад гайхамшигт тохиолдлоор өөр одны аймагт хүргэх өтний нүхийг олсноор түүгээр дамжин амьдралтай гариг хайх хайгуулчдын багийн явуулдаг. Энэхүү аз сорьсон аяллын багийн олсон тэрхүү гариг нь нэгэн хар нүх байдаг. Шинжлэх ухаан, физикийн гүн гүнзгий ойлголтуудын талаар өгүүлэх тус кино нь үзэгч таныг уйдаахгүй гэж найдаж байна.
үргэлжлэх хугацаа: 169 минут
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа