Энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх кпоп уран бүтээлчдийн нэрсийг бид танилцуулсан билээ. Мөн зарим уран бүтээлчид энэ сард эргэн ирэлт болон дебүт хийх нь тодорхой боловч хараахан өдөр хоногоо товлоогүй байгаа талаар мэдээлсэн.
Тэгвэл тэдгээр уран бүтээлчид өдөр хоногоо товложээ.
наймдугаар сарын 15
Энэ өдөр PENTAGON хамтлагийн гишүүн Хуи, ASTRO хамтлагийн гишүүн ЭмЖи, Ок Жин Үг, Ok Jin Wook, A.Cian хамтлагийн гишүүн Чу Хёк Жин, Пак Хун Сог нар өөрсдийн анхны хамтралыг танилцуулахаар болжээ.
наймдугаар сарын 17
ITZY хамтлаг энэ өдөр “Not Shy” хэмээх мини цомгоо танилцуулж өөрсдийн эргэн ирэлтээ танилцуулахаар болжээ.
gugudan хамтлагийн гишүүн Ким Сэ Жон өөрийн дижитал сингл болох “Whale”-г танилцуулахаар болсон байна.
DreamCatcher хамтлаг энэ өдөр өөрсдийн эргэн ирэлтээ “Dystopia: Lose Myself” хэмээх мини цомгоор хийхээр болжээ.
BOL4 хамтлагийн гишүүн асан Ү Жи Юүн өөрийн синглээ танилцуулахаар болсон байна.
наймдугаар сарын 18
дуучин Пикбиё “LOOP” цомгоо танилцуулахаар болсон байна. Сонирхуулахад түүний энэхүү цомогт багтсан “DIET” хэмээх дуугаа алдарт MAMAMOO хамтлагийн гишүүн Вийнтэй хамтран дуулжээ.
наймдугаар сарын 19
Sistar хамтлагйн гишүүн асан Хёлин энэ өдөр өөрийн хоёр дахь мини цомог болох “Say My Name” цомгоо танилцуулахаар болжээ.
ONEUS хамтлаг өөрсдийн шинэхэн мини цомог болох “LIVED”-г танилцуулахаар болсон байна.
DONGKIZ хамтлаг өөрсдийн гурав дахь сингл цомгоо энэ өдөр танилцуулахаар болжээ.
наймдугаар сарын 20
MCND хамтлаг энэ өдөр өөрсдийн “EARTH AGE” хэмээх мини цомгоо танилцуулахаар болжээ.
“Produce X 101” төслийн оролцогч Чой Су Хван энэ өдөр өөрийн соло дебүтийг хийж “Starry Night”синглээ танилцуулахаар болсон байна.
наймдугаар сарын 21
BTS хамтлаг энэ өдөр өөрсдийн англи хэл дээрх “Dynamite” цомгоо танилцуулахаар болжээ.
TWICE хамтлаг мөн энэ өдөр “MORE & MORE” дууныхаа англи хэл дээрх хувилбарыг танилцуулахаар болсон байна.
наймдугаар сарын 22
Seven O’Clock хамтлаг энэ өдөр өөрсдийн эргэн ирэлтйиг хийхээр болсноо мэдэгджээ.
наймдугаар сарын 24
Жэнер (Жон Жи Ёон) энэ өдөр өөрийн шинэхэн дижитал синглээ танилцуулахаар болжээ.
CRAVITYхамтлаг энэ өдөр өөрсдийн эргэн ирэлтээ хийхээр болсон талаараа мэдэгджээ.
M.O.N.T хамтлаг “Burgundy Tape” синглээ танилцуулахаар болсон байна.
наймдугаар сарын 25
"X1" хамтлагийн гишүүн асан Ким Юү Хан энэ өдөр өөрийн анхны соло синглээ танилцуулахаар болжээ. Мөн түүний анхны синглийн продюсерийн үүргийг Zion.T гүйцэтгэжээ.
Шинэхэн охидын хамтлаг болох "XUM" энэ өдөр өөрсдийн дебүтийг хийхээр болжээ. Тэд өмнө нь NeonPunch хамтлагийн гишүүд байсан бөгөөд тэдний анхны уран бүтээл нь “Ddalala” хэмээх нэртэй аж.
наймдугаар сарын 26
BOTOPASS хэмээх шинэхэн охидын хамтлаг энэ өдөр өөрсдийн дебүтээ хийхээр болжээ.
наймдугаар сарын 27
OnlyOneOf хамтлаг энэ өдөр өөрсдийн шинэхэн синглээр эргэн ирэлтээ хийхээр болжээ.
наймдугаар сарын 28
BLACKPINK хамтлаг дуучин Селена Гомезтэй хамтран гаргасан уран бүтээлээ энэ өдөр танилцуулахаар болжээ.
наймдугаар сарын 31
DAY6 хамтдагийн гишүүд болох Юүн Кэи, Вонпил, Дувон нар энэ өдөр өөрсдийн юнит дебүтийг хийхээр болжээ."X1" хамтлагийн гишүүн асан И Ын Сан мөн энэ өдөр өөрийн соло синглээ танилцуулахаар болсон байна.