Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/superfood.jpg

Нимбэгтэй цацагт хяруул

Орц:

  • Цацагт хяруулын гол мах – 600 гр
  • Нимбэг- 1 ширхэг
  • Сонгино- 4 ширхэг
  • Оливын тос- 2 халбага
  • Ногооны шүүс- 100 мл
  • Зөгийн бал- 1 халбага
  • Давс, перец- амталгаагаар

Хийх арга: Нимбэгний хальсыг үрж авах бөгөөд шүүсийг нь шахаж саванд хийнэ. Харин сонгиноо жижиглэн хэрчинэ. Дунд зэргийн гал дээр халаасан хайруулын тавгандаа тосоо хийж, цацагт хяруулын мах, сонгино болон нимбэгний хальсаа хийж хуурна. Үүн дээрээ нимбэгний шүүс, ногооны шүүс болон зөгийн балаа хийж, сайтар хутгаарай. 15 минут буцалгаж, болгосны дараа таваглана. Махаа будаа болон ногоотой хольж идвэл тохиромжтой.

УЛААН ЛООЛИЙН СОУСТАЙ ПАСТА

Орц:

  • Сонгино- 1 ширхэг
  • Лууван- 1 ширхэг
  • Сармис- 3 хумс
  • Оливын тос
  • Савласан шош- 150 гр
  • Ус- 1 л
  • Улаан лоолийн шүүс- 200 гр
  • Гоймон- 200 гр

Хийх арга: Лууван, сонгино, сармис зэргээ шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчээд оливын тосонд хуурах аж. Үүндээ шошоо нэмэн 2 минут дахин хуурах бөгөөд улаан лоолийн шүүс болон усаа нэмээд сайтар хутгаарай. Мэдээж шөлөндөө гоймонгоо хийж чанах бөгөөд 10 минутын дараа гэхэд л таны хоол бэлэн болох юм. Хэрэв та хүсвэл хоолондоо бяслаг үйрүүлж өгч болно.

Төмс, хулуутай тахианы гуя

Орц:

  • Төмс- 3 ширхэг
  • Хулуу- 150 гр
  • Тахианы мөч- 600 гр
  • Оливын тос
  • Давс, перец
  • Гич- 4 халбага
  • Сонгино- 1 ширхэг

Хийх арга: Сонгиноо жижиглэн хэрчинэ. Үүндээ гич, 2 халбага оливын тос нэмж, тахианы мөчөө амтлах юм. Махаа 20-30 минут битүү тагтай саванд хийж байлгаарай. Төмсөө дугуй, хулуугаа шоо дөрвөлжин хэрчих юм шүү. Эдгээрийгээ шарах шүүгээний тавиур дээр өрж тавин, давс, перец болон оливын тосоор амтлах хэрэгтэй. Харин үүний дээрээс тахианы мөчөө тавьж, 190 хэмд 30-40 минут байлгана.

Бэлтгэсэн: Сарнай

эх сурвалж: huree.mn

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

irgen

[31.165.231.3]

2020-08-16 03:30:56

yu ni onzgoi baigaan jiriin l hool baina shdee