Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/treasure-boy.jpg

Солонгосын урлагийн салбарын их гурвалын нэг гэгддэг "YG ent"-аас шинээр хөвгүүдийн хамтлаг гаргах гэж байгаа талаараа эртнээс мэдээлсэн. Уналтын үе дээрээ байгаа YG-н хувьд шинэ хамтлаг гаргана гэдэг нэг талаараа эрсдэлтэй ч нөгөө талаараа уналтыг зогсоох нэг багана байхыг үгүйсгэхгүй хэмээн салбарын сэтгүүлчид бичиж байсан юм.

Мөн хамталагийн нэр тодорхой болсон бөгөөд гишүүдийг танилцуулсан боловч гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь тэдний энэ удаагийн төсөл бүтэлгүйтэх өндөр эрсдэлтэй байна хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан. Тэгвэл тэрхүү бүтэлгүйтэх магадлал өндөр гэгдэж байсан "Treasure" хамтлаг амжилттай дебүтээ хийлээ. 

Тэдний анхны уран бүтээл болох "BOY" хэмээх дуу нь чартуудад дээгүүр бичигдэж байгаа бөгөөд нитизүүд тэдний уран бүтээлийг гарсны дараа ах, эгч нарынхаа амжилтыг эвдэх нь цаг хугацааны асуудал хэмээн цахим орчинд өөрсдийн бодлыг бичиж байна. Мөн тэд 2021 оны кпоп зөгнөлд зүй ёсоор орно хэмээн зарим нь үзэж байгаагаа илэрхийлжээ.  

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

Таалагдахгүй байна

2
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх