Жижиг угаалгын газар ажиллуулдаг Тайванийн хосууд хүмүүсийн орхисон хувцсыг өмсөн загварлаг хувцаслан зургаа авхуулан инстаграм хуудсанд байршуулсан нь хүмүүсийн хайрыг татжээ.
84 настай хосууд болох нөхөр Чанг Ван жи болон түүний эхнэр Хсу Шо-э нарын инстаграм хуудас нь одоогоор 600,000 гаруй дагагчидтай байна. Тэдний энэхүү санааг анх ач хүү болох Реф Чанг гаргаж инстаграм хуудас нээж өгөн тэдний зургийг авч өгсөн байна.
Та доорхи линкээр орон тэдний инстаграм хуудсаар зочилон сонирхолтой зургуудийг нь үзэж болох юм.
https://www.instagram.com/wantshowasyoung/?utm_source=ig_embed
Бэлтгэсэн: Сарнай