etoim.mn
photos/бөөсудлал.jpg

Бөө судлал гэж юу вэ? “Бөө гэдэг бол тэнгэр, онгод, шүтээн, хүн ба байгаль ертөнцийн бүхий л амьдралын бодит ба бодит бус зүйлүүдийн нөхцөл шалтгааны учир утгыг олохыг хүсэгчид зөн билгийн оюун санааны ухаарлаар, зөв шийдлийн үзэл бодлоор, хүн ба байгалийг аргадан тайтгаруулах байхуйн ухаанаар, сайн бүхний төлөө, мууг тэвчих ухаанаар, өөрийн гэсэн өнгө аясыг оруулсан бясалгалаар түмэн олондоо хүртээх ёсыг Мөнх тэнгэрийн зарлигтаа нийцүүлсэн буцалтгүй номлолтын мөн чанар оршино.

Мөнх тэнгэрийн асар их оюун ухааны цаглашгүй орчин, амь нас, оюун ухаан, хүч чадлаа түмэн олондоо зориулж, хүн ба байгаль ертөнцийн бүхий л амьдралын хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө, түмэн орчлонг хайрлахуйн ухааны үзлийн цогц нь бөөгийн ертөнцийн ёс болж буй нь харагддаг. Үүний нөхцөл шалтгааны улмаас бөөгийн гэх хэмээх нь хүн ба байгальтайгаа оршихуйн сайн үйл, сайхан амьдралд тэмүүлэгчид зориулагдсан онгод тэнгэрийн цогц бүрдмэл, тухайлбал, далд ертөнцтэйгээ нөхцөлдөн буй оюун санааны асар их дээд хүчин дэх итгэл үнэмшлийн замаар хүн ба байгалийн ер бусын амьдралын төлөө тэмцэн байхуйн ухааныг шинэчлэх үзэл санааны илэрхийлэл мөн. Тийнхүү бөөгийн гэх орчин дахь үзэл санаа нь хүн төрөлхтний түүхэн өнгө аясанд зохицон буй оюун санаа, зан үйлээр уламжлагдан түгэн дэлгэрсээр нэгэнт олон зуун жилийн турш дамжигдсаар эдүгээ хүртэл золгосон ажээ. Тэгэхдээ түүний “Онгод, тэнгэр, шүтээн” дэх өвөг дээдсийн “Мөнх тэнгэр”-ийн сургаал, ёс заншил, зан үйлийн цогц нь хүн гэдэг ертөнцийн оюун санаанд ухаарагдан буух үедээ түүхэн хөгжлийн үйл явцтайгаа зэрэгцэн байхуйн нөхцөл шалтгааны улмаас үүдсэн хэд хэдэн шалгарлыг дамжин боловсрогдсон гэж үнэлэгдэнэ.

Бөөгийн гэх үзэл санаа нь хүн төрөлхтөн бүхэнд сүсэг бишрэлийн итгэл үнэмшлээр шүтэн бишрэхүйн үзэл санааны биелэл болж байсан учраас түүгээр дамжигдан Мөнх тэнгэрийн оюун санааны түмэн ухаарал нь тэтгэх хүч болж уламжлагдаж ирсэн бол бөө мөргөлийн нэрт төлөөлөгч-зүтгэлтэн, бөөгийн орчин дахь ер бусын амьдралтайгаа холбогч зайран, удган, түшээд болон иргэд, шүтлэгтэн олон түмний хувьд түүний хүн ба байгальтайгаа харьцан байхуйн ухааныг эзэмдэн буйгаар гэгээрч, мөн түүний утга агуулгыг нь алдагдуулахгүйгээр түгээн дэлгэрүүлж, өвөг дээдсийнхээ уламжлалт сургаал, ёс заншил, зан үйл, “Мөнх тэнгэр”-ийнхээ айлдварыг түмэн олондоо түгээж, соён гэгээрүүлэх үүргийг түүхэн үйл явцдаа гүйцэтгэх болсон нь түүний мөн чанар оршино. Эдүгээ болон ирээдүйн цагийн өнгө аясыг дагалдуулан бөөгийн гэх суртахуун дахь өвөг дээдсийн уламжлалт сургаал, ёс заншил, зан үйл бол оюун санааны боловсролын цар хүрээгээр түгээгдэн ухаарч, өөрийн гэсэн өвөрмөц бүхий овог ястан, хэл аялгуун дахь гүн сэтгэлгээний үүднээс зөв шийдлээр нотлох, эсвэл үгүйсгэх үзэл санааны цогц ухаан боловсрогдон, түүгээр дамжигдан бөөгийн гэх ёс зүй, уламжлалт зан үйлийг шинэлэг арга барилд шилжүүлэх, сүсэг бишрэлийн хэлбэрийг нь итгэл үнэмшлийн үүднээс тайлах, тайлбарлах, судлах үзэл санаа ч гэсэн боловсрогдох нь өнөө цагийн өнгө аяс байхаас гадна мөн түүнчлэн бөөгийн гэх судлах ухааныг хүн төрөлхтний түүхэнд шинэлэг бүхийгээр хөгжүүлэх нь чухал алхам мөн.

Бэлтгэсэн: Сарнай

Таалагдахгүй байна

9
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[150.129.141.249]

2020-08-11 21:36:27

христээс л дээр

Зочин

[59.153.87.168]

2020-08-11 12:01:57

ОРЧИН ҮЕИЙН БӨӨ НАР БҮГД ЗАЛИЛАН МЭХЛЭГЧ ЛУЙВАРЧИНГУУД