Хонконгийн бизнесийн магнат Жимми Лайг гадаадын хүчнүүдтэй хуйвалдаж сэжиглэн баривчилсан гэж түүний туслах мэдээлэв.
Марк Саймон хэлсэнээр бизнесмэнийг зургаадугаар сард Хятад улсаас гаргасан үндэсний аюулгүй байдлын маргаантай хуулийн дагуу баривчилжээ. Ноён Лай өнгөрсөн онд Хонконгт үймээн дэгдээсэн ардчиллыг дэмжигч жагсаалын томоохон дэмжигч байсан юм.
Хоёрдугаар сард Их Британийн иргэншилтэй 71 настай түүнийг хууль бус цугларалт, айлган сүрдүүлэх хэрэгт буруутгаж баривчилсанч дараа нь түүнийг цагдаагийн батлан даалтад гаргаж байжээ.
Бэлтгэсэн: Сарнай
эх сурвалж: bbc.com