АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тус улс дахь "Тик Ток" компаний үйл ажиллагааг зогсоохыг шаардаж 45 хоногийн хугацаа өгсөн бөгөөд Мисрософт компани тус компаний үйл ажиллагааг худалдан авах хэлэлцээрийг эхлүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл яг энэ үетэй зэрэгцэн Фэйсбүүк компани инстаграммд цоо шинэ цэсийг суулгасанаа мэдэгдсэн байна. Reels хэмээх энэхүү шинэчилсэн цэсний тусламжтайгаар хүмүүс 15 секундын турш төрөл бүрийн эффикт ашиглан дуу, бичлэг оруулах боломжтой бөгөөд үүнийгээ бусадтай хуваалцах боломжтой болжээ.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: cnn.com
www.cnbc.com