etoim.mn
photos/90357465_2471568879611545_4656777222210715648_o.jpg

Хамгийн түрүүнд худалдагчтайгаа эелдэг харьцаатай байх хэрэгтэй. Дараа нь ямарч хэрэг болсон тэр худалдагч дээрээ очих эсвэл хэрэгцээгээ хангахын тулд харилцаагаа бататгах хэрэгтэй. Дараа нь мэдээж яст мэлхийгээ сонгоно.

Хөдөлгөөн

Хөдөлгөөн их хийж байгаа бүгд сайн биш, зүгээр л уснаас гарах гэж биш усан дотороо идэвхитэй сэлж байгаа нь сайн.

Усныхаа дээр эсвэл доор

Усандаа хөвөх биш ёроол хавьцаа байвал сайн. Усан дээрээ бүр хазгай байдалтай хөвж байвал харинч эмчилгээ хэрэг болсон гэсэн үг.

Нүд

Нүд нь бүлцийгээд аниатай байвал сэрүүн орчинд даарсан байна гэсэн үг гэхдээ яг ч өвчтэй биш зүгээр л даарсан байна гэсэн үг. Эсэргээрээ тунгалаг сайхан хараглаж байвал сайн.

Биеэ шарах

Уснаасаа ил гараад тавцан дээрээ биеэ ээгээд хөлнүүдээ тэнийлгээд байж байвал сайн, харин хамаг биеэ хумиад байж байвал даарсан байна гэхдээ бас л даарсан болохоос өвдсөн гэсэн үг биш.

Усан дотроо байна уу?

Усан дотрооу чөлөөтэй хөдөлж сэлж, дээд хэсэгт нь хүзүүгээ сунгаад амьсгалж байвал сайн.

Шарх

Биеийг нь эргүүлж тойруулж сайн харах хэрэгтэй, шархтай байсан ч зохих ёсны дагуу бүрдүүлсэн орчинд байлгавал ядах юмгүй эдгэнэ.

Хоол өгч үзэх

Худалагчид нь хэлээд хоол өгч үзэх хэрэгтэй, яст мэлхий байгаа акуариумд нь хэдхэн ш хоол хийж үзээд идэх гэж дайрч байгаа, ядах юмгүй олоод идэж байгаа, гололгүй идэж байгаа нь сайн.

Гэхдээ яст мэлхий авхаасаа өмнө мэдээж бүх орчиныг нь бүрдүүлсэн байх хэрэгтэй гэдгийг анхаараарай!!

Бэлтгэсэн: Сарнай

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх