etoim.mn
photos/uranshuwuu.jpg

Манай оронд нутагладаг жижиг шувууд нүүдлээсээ иржээ. Тухайлбал, бургасны уран шувуу “гэртээ” ирж, үүрээ нэхэж эхэлсэн гэнэ. Энэ сургаар “Уран шувууны үүр гэртээ байлгах сайн”, “Хуучин үүрэндээ дахин амьдардаггүй” гэх цуурхалд итгэсэн хүмүүс тэдэнд “дайсагнах” болжээ. Туул голын дагуу нутагладаг энэ зүйлийн шувууд үүрээ булаалгаснаас амьдрах орчин нь доройтож буйг судлаачид анхаарууллаа.

Эл шувуу шинэ үүр барихдаа хуучныхаа ойролцоо нутаглаж, цуглуулсан хөөврөө дахин ашигладаг аж. Тиймээс үржлийн болон өндгөө дарах үеэр үүрийг нь булааснаар тоо толгой нь багасгахаас авхуулаад ихээхэн сөрөг нөлөө учруулж болзошгүй юм. Тиймээс “дээрэмчдээс” тус шувууны үүрийг худалдан авч, буруу үйлдлийг нь өөгшүүлэхгүй байх нь зөв гэдгийг мэргэжлийн хүмүүс сануулав. 

Ташрамд дурдахад, эрэгчин шувууд үржлийн эхэн үед эмэгчиндээ таалагдах гэж үүрнийхээ суурийг бэлддэг гэнэ. Тэр үед эмэгчин шувууд нь эрэгчнийхээ нэхсэн суурийг үзээд хамгийн гоё, сайн суурь бэлдсэнийг нь сонгож, үүрээ хамт нэхэж дуусгадаг байна. Зүүн өмнөд Азиас хэдэн мянган км зам туулж ирсэн уран шувуу дөрөвдүгээр сард үүрээ нэхэж дуусган, 5-7 дугаар сард өндгөө дардаг.

Бэлтгэсэн: Сарнай

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх