Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/TVN-ID-001-A1006-P704.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Нархан бүлэг (Sunny )

2011 онд үзэгчдийн хүртээл болсон "Нархан бүлэг" киноны ерөнхий найруулагчаар  Кан Хёнчол ажилжээ. Түүний энэхүү кинонг үзээгүй хүмүүс ховор бөгөөд тус кино нь хүүхэд насны гэнэн томоогүй зан, найз нөхдийн хайр, найзтай байна гэдэг хэчнээн сайхан гэдгийг тодоос тод дүрсэлж өгснөөрөө олон мянган үзэгчдийг байлдан дагуулж чадсан бүтээл хэмээн үнэлэгддэг. Харин киноны гол дүрд жүжигчин Юү Хо Жон (түүний бага насанд Шим Ын Кён), Жин Хи Кён (түүний бага насанд Кан Со Ра), Ку Со Хи ( түүний бага насанд Ким Жан Ми), Хон Жин Хи (Пак Жин Жү), И Ён Кюүн (Нам Бо Ра), Ким Сан Кюүн (түүний бага насанд Ким Бо Ми), Юүн Жон (түүний бага насанд Мин Хёо Рин) болон бусад жүжигчид хамтран тогложээ. 

Агуулга: 

И На Ми ахлах сургуулийн найз Чун А-тай санамсаргүй тааралддаг. Тэд хамтдаа өнгөрсөн амьдралаа дурсаж байгаагаар киноны үйл явдал эхэлдэг. Чун А хорт хавдар туссан бөгөөд эцсийн шатандаа орсон гэдгийг мэдээд На Ми шаналах бөгөөд түүнд өөрийн чадах чинээгээрээ туслахыг дотроо хүсдэг. Тэр үед  Чун А, На Мигаас  Нархан бүлгийн охидтойгоо уулзахыг хүсч байгаагаа хэлэх бөгөөд Нами тэднийг заавал олж уулзуулна гэж амалдаг. Гэвч ахлах сургуульд байсан хүсэл мөрөөдлөөр дүүрэн охид одоо бүгд нас биед хүрч өөр өөрсдийн амьдралаар амьдарч хуучны үеэ бараг л мартсан байх нь тэр. На Ми хувийн амьдралаа зохицуулахын хажуугаар лхидоо хайх бөгөөд зөвхөн Сү Жиг л олж чаддаггүй. Гэсэн ч На Ми бусад охидоо Чун А-тай уулзуулах бөгөөд тэд хуучны сайхан цагаа дурсаж хэсэгхэн ч болов цагийг хамт өнгөрөөнө. Удалгүй Чун А нас барж Нархан бүлгийн охид салах ёс гүйцэтгэх үед Сү Жи ирнэ. Ингээд Чун А-гийн хүсэл биелж охид нэг дор цугларах болно.   

үргэлжлэх хугацаа: 124 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

14
7

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх