1. Унадаг дугуй таны машиныг орлоно
"Hybrid" унадаг дугуй цахилгаанаар цэнэглэж ажилладаг боловч энгийн хөл араагаар ч ажиллуулж болдогоороо давуу талтай. Цахилгаанаар ажиллах үедээ дээд тал нь 25 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай аж.
2. Хөлөргөхгүй, хүч барахгүй
Энэ бол их хотын завгүй хүмүүст зориулсан бүтээл гэж болно. Тийм ч учраас унахад хялбархан уламжлалт дугуй шиг хүч шаардахгүй. Хөнгөн цагаан материалаар хийгдсэн учраас хөнгөхөн боловч даац нь 200 кг ажээ.
3. Нэг цэнэглээд 30км явна
Цахилгаан дугуй нэг цэнэглэхдээ 2,5 цаг зарцуулж 20-40 км туулах чадвартай. Хэрэв цэнэг дуусчихвал ч айлтгүй энгийн хөл араагаараа ч ажиллуулах боломжтой учраас.
4. Цаг хэмнэгч
"Hybrid" унадаг дугуй унадаг танд хоббиндоо, гэр бүлдээ зарцуулах цаг гаргаж өгнө гэж үйлдвэрлэгчид онцолдог. Учир нь зам дээр түгжирч олон цагийг өнгөрүүлэхгүйгээр товлосон цагтаа очих боломжийг олгодог аж.
Бэлтгэсэн: Сарнай
[49.0.218.165]
2020-08-06 17:57:29хэн трэнд болж байгаа гээд байгаа юм зарж байгаа нөхдүүдүү ха ха тэнэгтүүлдэг байна ш дээ