etoim.mn
photos/_113809580_beirut_lebanon_map640-nc.png

Ливаны нийслэл Бейрут хотод томоохон дэлбэрэлт болж, 70 хүн амь үрэгдэж, 4000 гаруй хүн шархаджээ.

Дэлбэрэлтийн шалтгаан нь зургаан жилийн турш агуулахад хадгалагдаж байсан тэсрэх бодис ихтэй материалаас болсон гэж холбогдох албаны хүмүүс мэдэгдэж  байна. Ерөнхийлөгч Мишель Аун твиттер хуудсандаа 2,750 тонн аммиакийн нитратыг аюулгүй хадгалаагүйгээс энэ аймшигт явдал тохиолоо гэж бичжээ.

Дэлбэрэлтийн яг өдөөгчийг олохоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Ливан улсын Батлан ​​хамгаалахын дээд зөвлөл тус дэлбэрэлт болоход хүргэсэн хүмүүст "хамгийн дээд хэмжээтэй шийтгэл" оногдуулах болно хэмээн мэдэгдэж, Ерөнхийлөгч Аоун гурван өдрийн гашуудал зарлаж, засгийн газар яаралтай тусламжийн хөрөнгөөс 100 тэрбум лир (50.5 сая фунт стерлинг) хандивлах болно гэж мэдэгдэв.

Бэлтгэсэн: Сарнай

эх сурвалж: bbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх