АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Хятадын сошиал платформ болох TikTok-ийн толгой компанид АНУ дахь бизнесээ зарах 45 хоногийн хугацаа өгчээ. Тэрээр хэрэв ирэх есдүгээр сарын 15-наас өмнө бизнесээ Америкийн аль нэг компанид зарж чадахгүй бол үйл ажиллагааг нь хориглоно хэмээн албан ёсоор мэдэгдсэн байна.
Түүнчлэн Д.Трамп үргэлжлүүлэн TikTok-ийн толгой компани худалдааныхаа ашгаас АНУ-д томоохон хувь өгөх ёстой. Ямар ч үнээр зарагдсан байсан манай Засгийн газар их хэмжээний хувь авах болно. Учир нь бид наймаа хийх боломжийг олгож байна. Энэ бол газрын эзэн, түрээслэгчийн хоорондын харилцаатай адилхан зүйл” хэмээжээ.
Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа
эх сурвалж: cbc.news
bbc.com