25 настай бөмбөг шидэгч 190см өндөртэй Зак Плесак нь бэйсболлын ертөнцийн шилдэг тамирчдын нэг юм.
Тэрээр Кливленд Индианс багийн бөмбөг шидэгч бөгөөд "Чикаго Уайт Сокс" -ын эсрэг тоглолтын үеэр муур шиг хөдөлсөн нь сошиалд тренд болоод байна. Тэрээр муур шиг хөдөлдөгөөрөө бусдын анхаарлыг татаж байсан ч энэ рефлексээсээ болж нилээдгүй шүүмжлэлд өртсөн учир хэсэг хугацаанд больчихсон байсан юм. Гэвч тэр рэфлексээ удаан хорьж дийлээгүй бололтой.
Бэлтгэсэн: Сарнай
эх сурвалж: bbc.com