Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/896a41becd9c9643ce9750fa28b6122b.jpg

Өнөөдөр ЭМЯ-ны коронавирусний халдварын тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмж бүртгэгдсэн эсэх болон тусгаарлалтанд байгаа иргэдийн биеийн байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрээр "Додугаар сарын 31-ний  өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан -Уул аймгийн салбар лабораторид нийт 306 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг дэлгэрэнгүй танилцуулъя. 2020 оны долоодугаар сарын 30-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 265 хүний сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 6 хүний сорьц, идэвхитэй тандалтын зорилгоор 7 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, Замын -Үүдэд тусгаарлагдсан хочр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр сайн мэдээтэй. Таван хүн эдгэрт ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжиж байна. 63 настай хүн 39 хоног, 35 настай хүн 51 хоног, 22 настай эмэгтэй 18 хоног, 20 настай эмэгтэй 19 хоног эмчлэгдэн эмнэлэгээс гарлаа. Хоёр орос, гурван Монгол хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжлээ. 

Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 291 байгаагаас 230 нь эдгэрсэн. Одоо 61 хүн хяналт эмчилгээнд байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, 58 нь хөнгөн, хүндэвтэр 3 байна. ХӨСҮТ-д 85 хүн эмчилгээ, ажиглалт, тандалтанд байна. Тандалт судалгаа болон эмчилгээ үргэлжилж байна. Бид дараагийн нислэгээр ирэх иргэдээ хүлээж авахаар бэлтгэлээ ханган ажиллаж байна" гэлээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх