Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/71qmlebtjul-_aa1280_.jpg

Цар тахлын улмаас дэлхий даяар хөл хорио тогтоож, хөгшин залуугүй хүн бүр л гэртээ өдрийг өнгөрөөж байна. Тиймээс ETOIM.MN сайт уншигч та бүхэндээ хөл хорионы үеэр өөрийгөө болон будсыг эрсдэлд оруулахгүйн тулд гэртээ дэлхийн болон азийн шилдэг гэгдэх уран сайхны кино үзэж өнгөрүүлэхийг уриалж байна. Иймээс та бүхэндээ дэлхийн болон Азийн шилдэг уран бүтээлээс цувралаар санал болгож байна. 

Киноны нэр: Гэрэлт цохны булш (Grave of the Fireflies)

1988 онд үзэгчдийн хүртээл болсон Японы алдарт найруулагч Исао Такахатагийн бүтээл “Гэрэлт цохны булш” буюу "Grave of the Fireflies"  хэмээх дайны үр дагавар энгийн ард иргэдэд хэрхэн нөлөөлж, золиосон хүүхдүүд яаж зовдгийг харуулсан анимэ киног үзээд уйлдаггүй хүн гэж үгүй. Анх 1967 онд бичигдсэн Акиюки Носакагийн богино зохиолоос санаа авсан энэ бүтээл дайны сэдэвтэй бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Мөн зарим эх сурвалжид бичсэнээр тус анимэг дэлхийд алдартай фото зургуудын нэг болох нас барсан дүүгээ үүрэн аавыгаа хайж яваа бяцхан хүүгийн зургаас сэдэвлэсэн гэж үздэг аж.

Агуулга: 

Гэрэлт цохны булш хэмээх энэхүү анимэд өөрсдийн сайхан зан чанар, хайр энэрлийг хадгалан үлдэж, юу ч үгүй болсон ертөнцөд дутуу дутуугаа нөхөн тэмцэж байгаа ах дүү хоёрын тухай эмгэнэлт түүхийг өгүүлэх  бөгөөд эцэс сүүлдээ тэд ч мөн дайны хохирогч болсон мянга мянган хүүхдийн адилаар хоёулаа амиа алддагталаар өгүүлнэ. Кино эхлэхдээ өлсгөлөнгөөс болж Сэйта хүү Санномия буудалд үхэж байгаагаар кино эхэлдэг. Ээж нь агаарын довтолгоонд үрэгдэж, аав нь цэрэгт яваад сураг нь тасарсан Сэйта болон Сэцуко хоёр нагац эгч дээрээ очиж амьдрах болдог. Гэвч дайны улмаас эелдэг байсан эгч нь яваандаа өнчин хоёрыг гадуурхаж эхлэх ба хамт байж тэсэхээ больсон ах дүү хоёр тэднийг орхин өөрсдөө гудамжинд амьдархаар шийддэг. Ингээд л тэд зовлонт амьдралыг туулах хатуухан өдрүүд, хэмжээлшгүй их гунигийн замруугаа өөрсдөө ч мэдэхгүй явах болно.

үргэлжлэх хугацаа: 93 минут

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх