Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/116375998_2309057082724516_7093780410621313890_n_20200731052015.jpg

Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрт тусгаснаар Улаанбаатар хотыг тойрсон таван байршилд шинэ суурьшлын бүсийг байгуулна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсэд 10 мянган өрхийн орон сууц барих ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан оролцлоо. 

“Хөгжлийн үүд” төслийн хүрээнд хийгдэж буй Морингийн давааны шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөгөөр 129 га талбайд 10 мянган өрхийн орон сууц, 4260 хүүхдийн  багтаамжтай сургууль, 2130 хүүхдийн цэцэрлэг, 450 ортой эмнэлэг, 8000 ажлын байрыг шинээр бий болгохоор төлөвлөжээ. Эхний ээлжинд 43.3 га газарт 235 айлын таунхаус 1700 өрхийн залуусын хороолол, 640 хүүхдийн суудалтай хоёр сургууль, хоёр өрхийн эмнэлэг, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Бүтээн байгуулалтын ажил дэд бүтэц, шугам хоолойн ажлуудыг энэ онд багтаан хийхээр төлөвлөсөн байна.

Дашрамд дурьдахад, дараагийн суурьшлын бүсийг Налайх, Хонхор орчимд байгуулж, орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн зураг төслийн ажлыг хийж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх